Улсын их хурлын намрын чуулган өндөрлөхийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр гаргах үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуулийн өмнө албан тушаал хашиж байсан улс төрчдөд хариуцлага хүлээлгэхийг хүссэн юм. Тухайлбал: Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Золжаргалд хариуцлага хүлээлгэхийн хүсч байгаа. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч хууль бусаар Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө өгсөн. Үүнийг л шалгаж тогтоосон гэж бодож байна. Иймээс хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тэрнээс ганц нэг хувийн хэвшлийн жижиг захиралыг шүүмжлэх буруу гэв.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс” ХХК худалдан авах боломжийг Засгийн газар олгосон. Тухайн үеийн засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж УИХ үзэж байгаа. Иймээс л тухайн үеийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хариуцлага хүлээлгэх нь зөв гэж УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мөн үзэж байгаа юм байна. Иймээс л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах үйл явцыг хууль зөрчиж хийсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэх нь зөв гэж тайлбарлалаа.
Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан худалдан авсан тухай яриад байгаа боловч үнэн хэрэгтээ луйвардсан Эрүүгийн хэрэг гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тайлбарлалаа.