Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 12:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.