Загварын ертөнцийн завгүй амьдралаас гэрийн эзэгтэйн нам гүм амьдралыг сонгосон Д.Пүрэвсүрэн эргэн ирэлт хийсэн нь Италийн тансаг зэрэглэлийн "Elisabetta Franchi" брэнд түүнийг энэ жилийн нүүр царайгаар сонгосон явдал. Түүнтэй дээрх брэндүүд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Өмнө нь мөнхийн залуу тодотголт Э.Одгэрэл уг брэндийн моделиор сонгогдож байсан юм. Монголын 35-аас дээш насны, мэргэшсэн, шилдэг топууд уг брэндийг өмсөх болсон нь Н.Лхамсүрэнгийн санаа бололтой. Түүнийг загварынхан Loriblu, Sergio Rossi, Incanto зэрэг Монголд "нутагшуулсан" брэндээр нь сайн мэднэ. Хөл хорионы өмнө зохион байгуулсан арга хэмжээнд нь дуучид, жүжигчид гээд олон уран бүтээлчид цугларсан харагдсан. Түүнчлэн Н.Лхамсүрэн урлагт бас хайртай нэгэн бололтой. Тэрбээр жүжигчин Ж.Баясгалангийн гэргийтэйгээ хамт дуулсан “Чин зүрх” дууг спонсорлосон гэдэг. Өмнө нь топ модель Э.Одгэрэлийн дотуур хувцастай, онгоцонд авхуулсан зураг шуугиан тарьж байсан.