"Манай улсад ашиглаж байгаа оношлуур коронавирусийн мутацид орсон хувилбарыг илрүүлэх чадвартай"
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улсад тархаад буй коронавирус мутацид орсон эсэхийг тогтоосон уу. Энэ талаар шинжлүүлэхээр БНСУ руу сорьц явуулсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?" гэх сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр "Одоогоор манай улсад коронавирусийн мутацид орсон хэлбэр гараагүй. Мөн бидний ашиглаж байгаа оношлуур мутацид орсон хувилбарыг ч илрүүлж чадна. Үүнийг манай улсад оношлуур нийлүүлж буй үйлдвэрлэгчид баталж, албан бичиг ирүүлсэн.
Мөн бид дотоодод илрүүлж буй вирусийн баталгаажуулах шинжилгээг олон улсын лавлагаа лаборатори руу байнга явуулж, генийн дараалал зэргийг нь бүртгүүлдэг.