ЗГХЭГ-ын дэд дарга асан. Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын хүргэн Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг АТГ-аас нэмэлт мөрдөн байцаалтыг хийж байсан билээ. Энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусч Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянан үзээд шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 263,2, 150,3-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Энэхүү зүйл ангиуд нь албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх тайлбартай билээ. Г.Дэнзэнгээс гадна Эрдэнэ таван толгой ХК-ийн захирал асан Я.Батсуурийг уг хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа юм байна. Г.Дэнзэн нь ЗГЭХГ-ын дэд даргын албан тушаалаас гадна “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан билээ. Г.Дэнзэн, Я.Батсуурь нарыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 17 тэрбум төгрөгийг завшсан гэдгээс гадна 4-5 үндэслэлтэйгээр буруутгаж байгаа тухай хууль хяналтынхан мэдээлэлж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Үүнээс үүдсэн хэргийг шүүхээр хянан хэлэлцэхээр болжээ. Эдгээр хүмүүсийн хувьд Эрдэнэс таван толгой ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг Говь повер ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан гэх мэдээллийг прокурорын байгууллагаас мэдээллээ.