Алдарт реппер The Notorious B.I.G.-гийн амьдралыг өгүүлэх баримтат кино нээлтээ хийх гэж буй талаар Netflix мэдээлжээ.
“Biggie: I Got a Story to Tell” хэмээх баримтат киноны ерөнхий продюсерээр түүний ээж Violetta Wallace болон дотнын найз P. Diddy буюу Sean Combs нар ажилласан байна. Кинонд реппэр Biggie-гийн бага наснаас эхлэн хип хоп хөгжмийн ертөнцөд байр суурь эзлэх болсон үеийн харуулах аж.
Тус уран бүтээл ирэх сарын 1-ний өдөр Netflix-д байршихаар товлогджээ.