ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан нь нэгдүгээр сарын 19-ний орой "Өргөө" төрөх газарт амаржсан, коронавирусний халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд иргэд ихэд бухимдаж, Засгийн газар огцорч, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсонтой холбоотой юм. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд ноцтой алдаа гаргаж өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Харин Д.Нямхүү өөрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлснийг зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаражээ. Шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Д.Нямхүү нь үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.