А.СҮХБАТ АВАРГА ХУУЛЬ ТОГТООХ АЖЛАА ХИЙВЭЛ ЯАСАН ЮМ

А.СҮХБАТ АВАРГА ХУУЛЬ ТОГТООХ АЖЛАА ХИЙВЭЛ ЯАСАН ЮМ

УИХ-ын гишүүн А.Сүхбат гэгч эрхэм энэ тэндхийн холбоонд ямар нэгэн албан тушаал хашихгүй л бол болохгүй байгаа бололтой. Өнгөрсөн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Түүний зан авир, хэлдэг үг, хийдэг үйлдэл нь чөлөөт бөхийг хөгжүүлсэн гэхээсээ илүү хойш татсан тухай гомдлыг чөлөөт бөхийн шигшээ эрэгтэй багийнхан гомдолдог.

Тухайлбал дасгалжуулагч Баяраа, тамирчин Мандахнаран нар түүний талаарх таагүй сэтгэгдлээ олон нийттэй хуваалцаж байсан нь өнөөдөр ч сонингийн шаргал хуудас, интернэт орчинд байж л байна.

Гэтэл эрхэм гишүүн хууль тогтоох ажлаа хийлгүй хэрүүлтэй газар гүйж очиж суучихаад л үг хэлээ хурцал, ам хэлээ бэлдүүддэг болчихож. Энэ амралтын өдөр Монголын үндэсний бөхийн ээлжит бус “Их эе” хуралдана. Тус хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржыг албан тушаалаас нь унагаах тухай яригдах бололтой. Энэ нь мань хүнд цээжиндээ багтарч, сэтгэлдээ гомдлож явсан эмзэглэлийг нь тасдах хөшүүрэг болно гээд тааварлачихсан байж мэднэ. Ийм ч учраас эрхэм гишүүн, дархан аварга маань гүйж очиж хэвлэлийн хуралд сууж, элдэв үгээр холбоог шүүмжилсэн байх магадлалтай.

Үндэсний бөхийн холбоо өөрчлөгдөх ёстой юу?

Хүн бүр тийм гэж хэлнэ. Бөх сонирхдог, бөх үздэг бүхий л хүний хувьд холбооны үйл ажиллагааг шат ахиулах цаг нь болсон гэдэгт санал нэгддэг. Гагцхүү хэн энэ холбоонд орж, хэрхэн ажиллах вэ гэдэг бол тусдаа асуудал. Нэгэнт л бөхөөсөө холдож хууль тогтоох салбарт очсон бол үндэсний бөхийн 3 аварга эндээс хол бай. Улс төрчийн явсан