БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-ын ууган гишүүний нэг. Гэхдээ тэр замын дундаас хазайж БНН гэгчийг байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Харин энэ намраас эхлэн Б.Жаргалсайхан АН-ын гишүүн болно гэх шум гарах болсон. Үүний баталгаа мэт нэг үйл явдал болсон нь АН-ын 7-р их хурал. Тэр хурал дээр Б.Жаргалсайхан АН-ын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтэйгээ илэрхийлсэн гэдэг мэдээлэл.
Б.Жаргалсайханы хувьд сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа АН-ын гишүүн болоогүй байна. Гишүүнээ сэргээсэн зүйл одоогоор алга. Шийдвэр хараахан гараагүй гэсэн зүйл ярьжээ.
Энэ ярианаас харах юм бол Б.Жаргалсайхан АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших болзолтойгоор л тус намд орно. Түүнээс өөрөөр тус намын гишүүн болохгүй гэсэн тайлбар давхар явж байна. Түүний хувьд 2005 онд БНН-ын нэр дээрээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Мэдээж ялагдал хүлээсэн. Харин энэ удаад даагаа нэхэхийн тулд АН-ыг тойглож байна. Ийм ч учраас АН-ын дарга С.Эрдэнийг магтах болжээ. С.Эрдэнэ бол АН-ын дарга болох ёстой. Тэр л АН-ыг эхнээс нь өдий хүртэл үнэнч яваа цөөн хэдэн гишүүний нэг. Нэг дүүргийн намыг сайн авч яваа хүн, толгой намаа аваад явж чадна гэх мэтээр хэвлэлийн хуудсанд ярилцлага өгч харагдах болжээ. Үүний цаана Б.Жаргалсайхан гэдэг хүн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх битүүхэн хүсэлтэй байгаа нь илт юм.
Гэтэл АН гэдэг нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн хүсэлтэй хүн дугаарлаж байна. Хамгийн эхэнд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Д.Ганхуяг гэх мэтээр үргэлжлэнэ Энэ бүх улс төрчид Б.Жаргалсайханг зүгээр л намдаа оруулаад, шууд ногоон гэрлээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэж байхгүй. Иймээс Б.Жаргалсайханы хүсэлд хясал нөлөөлөх нь гарцаагүй юм.