ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ 36 906 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал аж.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 693 болжээ. Үүнээс 1 933 нь эдгэрээд байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 745 хүн эмчлүүлж байна