Хоёрдугаар сарын 22 буюу өнөөдөр өглөө 06:25 цагт Энэтхэгт үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150,000 тун манай улсад ирлээ. Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалт Энэтхэг улсын Мумбай хотоос Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд ирсэн бөгөөд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэлсэн юм.
Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэдгээ хэлсэн бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалахаа хэлээд буй юм. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болоод байна.
Харин өнөөдөр орой 22:55 цагт 300,000 тун Синофарм вакциныг авчирна. ДЭМБ БНХАУ-ын үйлдвэрлэж буй Синофарм вакциныг вакцинжуулалтад хэрэглэх зөвшөөрөл олгомогц манай улс хэрэглэж эхэлнэ гэдгийг УОК-оос мэдээллээ.