"Дархлаажуулалтын нэг дэх тун 70, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална"
Шинэ вирусийн хувилбарт вакцин тодорхой хэмжээнд үйлчилнэ гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн тэрээр "Гэхдээ бид мутацад орсон вирус тархсан бүсээс ирж байгаа иргэдэд маш сайн хяналт тавих чухал. Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална гэсэн мэдээлэл бий. 18-наас доош насныханд вакцин хийхгүй учраас халдварт илүү өртөж байгаа 40-өөс дээш насныхныг дархлаажуулалтад хамруулах нь хүүхэд халдвар авах эрсдэлийг бууруулна.
Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Коронавирусийн эсрэг вакцин тариулснаас хойш хэр хугацаанд халдвараас хамгаалах тухай баттай мэдээлэл хараахан гараагүй байна" гэдгийг тэрээр хэллээ.