Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, коронавируст халдвар /COVID-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулиййн этгээдиййн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг баталлаа. Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог энэ сарын 23 буюу маргаашнаас сулруулж, үйлчилгээний баййгууллагуудын 95 хувь нь хэвийн ажиллахаар болсон байна. Улсын Онцгой комиссоос хийсэн мэдээллийн үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энэ сарын 23-наас хотын ажил амьдралыг хэвийн горимд шилжүүлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн ажиллах журмыг боловсруулж бэлэн болгосон талаар мэдэгдсэн. Журамд нийт 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулсан болохыг хэлж баййв. Тэгвэл Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж дээрх журмыг баталжээ. Журамд “COVID-19”-ийн тархалтын түвшнийг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрд нь төрийн баййгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байна.
Тодруулбал, ногоон түвшинд сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Шар түвшинд зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай буюу сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохоор тусгасан байна. Улбар шар түвшинд халдвар голомтот тархалттай буюу сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно гэжээ.
Харин хүн амын дунд халдвар өргөн тархалттай буюу сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан бол улаан түвшин байна гэж тогтоожээ. Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй, 10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их, PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их, 10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их, 10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их байвал улаан түвшин гэж үзэх аж. Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулахаар тусгажээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Журмын тухай дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэнэ. УОК, ЭМЯ-наас ямар түвшинд шилжиж байгаа талаар тухай бүрд мэдээлэх учир иргэн, аж ахуй нэгжүүд юу хийх, юу хийхгүй байх зэрэг асуудал гарахгүй. Түвшнийг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлын зохион байгуулалтыг мэднэ. Иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулахын тулд тус журам гаргалаа. Өөрөөр хэлбэл, шараас улбар шар руу, улбар шараас улаан төвшин рүү орохгүй байхын тулд иргэн бүр хичээж ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.
Манай улс маргаашнаас шар түвшинд шилжих юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд халдвар бүрэн дарагдаагүй учир шар түвшин гэж үзэж, зарим чиглэлийн үйл ажиллагааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тухайлбал, уралдаан тэмцээн, аялал зугаалга, ингэхдээ гэр бүлээс бусад 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно. Мөн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй. Харин эдгээрээс бусад чиглэлийн үйл ажиллагаа тусгайлсан чиглэлийн дагуу, дэглэмээ сахиад явуулах юм. Дээрх хязгаарлахаар дурдсан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрд шийдвэрлэх ажээ.