Усны үнэ нэмэгдлээ

Усны үнэ нэмэгдлээ

Хэрэглээний усны үнийг нэмэх яриа өнгөрсөн жилээс гарсан. Зохих байгууллага нь шийдвэрээ 2016 оны сүүлээр гаргасан байна. Харин усны үнэ энэ сараас эхлэн нэмэгдэж байгаа гэдгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргажээ. Усны тоолууртай айлын нэг хүний дундаж хэрэглээ хоногт 100 литр гэж үзэх юм бол сард 3 метр куб ус хэрэглэдэг байна. Ийм нөхцөлд өмнө нь 3000 төгрөг төлдөг байсан бол нэмэгдсэн үнээр 3036 төгрөг төлнө гэж тус газраас мэдэгдлээ.

 Нэг метр куб усыг айлд хүргэх зардал нь 984 төгрөг байдаг. Харин хурааж авдаг зардал нь 550 төгрөг. Энэ зөрүүнээс үүдэн 36 тэрбум төгрөгийн алдагдлыг 2015 онд хүлээжээ. Нийт алдагдал нь 156 тэрбум төгрөг болсон байна. Иймээс л үнийг бага хэмжээнд нэмэгдүүлсэн гэдэг тайлбарыг өглөө.