Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдаж байгаа юм. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуумжид хариулж байна. Вакцин хийлгэхийн өмнө, PCR шинжилгээ өгч эерэг гарсан тохиолдол байгаа эсэх, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, хоолой өвдөх, ханиалгах зовиур байгаа эсэх асуумжид хариуллаа. Мөн тэрбээр ойрын үед халдвар гарсан бүсээр очсон тохиолдол бийг эмчид хэлсэн юм.
Асуумж бөглөсний дараа дархлаажуулалтад орж байгаа талаарх баталгаажуулах бүртгэлийг хийлгэж байна. Ингэхдээ регистрийн дугаарыг хэлэн, эмч вакцинд хамрагдахад бэлэн гэж үзсэн тул вакцинаа хийлгэх гэж байна.