Буйр нуурын мөс цөмөрч, бага оврын ачааны болон суудлын автомашин нуурын усанд унажээ. Золоор жолооч, зорчигч нар автомашинаасаа амжиж гарсан учир хүний амь нас эрсдээгүй байна.
Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ. Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлжээ.