Өнөөдрөөс Монголын Үндэсний музей ажиллана

Өнөөдрөөс Монголын Үндэсний музей ажиллана

2021.02.24-өөс Музей өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан олон нийтэд үйлчилж эхэлнэ. Музейд нэг үзэгчид ноогдох талбай нь 4 м2 байх бөгөөд үйлчлүүлэгчид амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай баримтлах чухал юм.

0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүйг анхааруулж байна. Тус музей даваа гарагт амрах бөгөөд бусад өдөр 9.00-18.00, тасалбарыг 9.00-16.30 цагт борлуулах аж.