Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд дархлаажуулалтад хамрагдав

Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд дархлаажуулалтад хамрагдав

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Энэ нь Их Британийн биотехнологийн "AstraZeneca" компанийн "Azd1222" вакцин юм.

Баянзүрх дүүрэгт байнгын ажиллагаатай 3 цэг ажиллаж, "НЭГ ХААЛГА – НЭГ ШИНЖИЛГЭЭ”-нд хамрагдаагүй үлдсэн өрхүүд болон яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдээс шинжилгээ авч байна. Ингэхдээ өнөөдрөөс эхлэн зөвхөн eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдэд үйлчилнэ.