Дэлхийн хөдөлмөрийн зах зээл 255 сая ажлын байраа алджээ

Дэлхийн хөдөлмөрийн зах зээл 255 сая ажлын байраа алджээ

Ковид19 халдварын улмаас хөдөлмөрийн зах зээл 2009 оны санхүүгийн хямралаас дөрөв дахин их ажлын байраа 2020 онд алдлаа гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гай Райдер мэдэгдлээ.

“Бид 2020 онд болсон хэрэг явдлыг тусгайлан авч үзээд ажлын цаг, хийгдсэн бодит ажил 8,8 хувиар буурсныг тогтоолоо. Энэ нь 255  сая ажлын байр байртай тэнцэх хэмжээ бөгөөд 2009 оны санхүүгийн хямралын үеэс дөрөв дахин их гэсэн үг” хэмээн тэрээр хэлжээ.