Д.Тэрбишдагва: ОУВС-ын хөтөлбөрт орж авах 440 сая ам долларыг хэмнэлтээр гаргах боломжтой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын хувьд ОУВС-ын хөтөлбөрт орохыг эсэргүүцэж байна. Түүний хувьд 440 сая ам долларын санхүүжилт олж авахын тулд маш хатуу шаардлагыг биелүүлж, хувийн хэвшлээ дарамтлах нь буруу гэж үзэж байгаа гэсэн. Учир нь эдийн засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгж хойд хормойгоороо урд талаа нөхөөд явж байхад нь төр дэмжихийн оронд дарамтлах гэж байна. Үүнийхээ оронд Төрийн үрэлгэн зардлыг танах байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзжээ.
Өнөөдөр гаднаас дэмжлэг авах нь зөв. Гэхдээ ийм хатуу шаардлагатай дэмжлэг авлаа гээд байдал сайжрах эсэх нь тун эргэлзээтэй. Газар тариалангаасаа Улаан буудайгаа дотоодоосоо хангаж байна. Мах, сүүний хэрэглээгээ дотоодоосоо хангах боломжтой. Уул уурхайн баялаг их. Дэлхий зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн өсөх магадлалтай болчихлоо. Ийм нөхцөлд хатуу шаардлагыг зөөлрүүлэх талын яриа хэлэлцээрийг хийх ёстой байсан гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва үзэж байгаа гэнэ.