Манай улс 4926 буюу зорилтот бүлгийн 35 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад буйг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Голомтонд ажиллаж, эмчилж буй ажилчид, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулж байна. Зонхилон илэрч буй шинжүүд:
21.5 хувьд халуурах шинж илэрсэн бол
- толгой өвдөх,
- тариулсан газар хөндүүрлэх,
- үе мөч өвдөх,
- ядрах,
- хүнд бие арзайх,
- хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.
Эдгээр урвал илрэх нь дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг юм. Гэвч энэ нь 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Дархлаажуулалтыг хийхдээ дараах 3 шатаар хэрэгжүүлж байна. Үүнд:
- Эмчид үзүүлнэ
- Вакцин хийлгэнэ
- Хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтад байлгаж ажиглаж буй учраас бусад товлолын вакцин хийхээс удаан хугацаа шаардаж буй аж.
Нийслэлд дараах 39 цэгээр дархлаажуулалт хийж байна.