Франц улс гуравдугаар сарын сүүлч үед 75-аас дээш насныхныг вакцинжуулж дуусна

Франц улс гуравдугаар сарын сүүлч үед 75-аас дээш насныхныг вакцинжуулж дуусна

Франц улс гуравдугаар сарын сүүлч үед 75-аас дээш, дөрөвдүгээр сараас эхлэн 65-аас дээш, тавдугаар сарын дундаас эхлэн 50-аас дээш насныхныг вакцинжуулж дуусгана гэв.

Францын Ерөнхий сайд Ж.Кастекс пүрэв гарагт "20 засаг захиргааны нэгж хэмжээнд вирусийн халдвар, түүнээс улбаалан гарч буй хүндрэл нь анхаарал татахуйц байна. Уг нөхцөлийг дотоод мужийн болон департментийн сонгогдсон удирдлагууд шийдвэрлэх боломжтой ба аль болох үндэсний хэмжээний хөдөлгөөний бүрэн хязгаарлалтаас татгалзана" гэж мэдэгдэв.

Мөн Францын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын албанаас вирусаас үүдэх хүндрэлийг саармагжуулдаг эмчилгээний эмд хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон байна.

Франц Улсад 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар вирусийн халдвар авсан шинэ тохиолдол 25403 /нийт 3686813/, нас баралтын тоо 261 /нийт 85582/ болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд буй иргэдийн тоо 6-аар /нийт 3430/ буурчээ. Франц Улсын хэмжээнд Ковид-19-ийн эсрэг вакциныг 2712800 сая хүнд хийгээд байна.

Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам