Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод өчигдөр энэ оны анхны бороо оржээ. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр тус аймагт Цельсийн 10-15 градус дулаан байсан аж.
Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Бороо орсон талаар мэдээлэл бидэнд ирээгүй ч аймгийн урд хэсгээр борооны үүл ажиглагдаж байна. Энэ бол бороо орох өндөр магадлалтай гэсэн үг. Мөн өнөөдөр агаарын температур Цельсийн +10-аас +15 хүрсэн нь бороо ороход нөлөөлсөн болов уу. Энэ жилийн хувьд хоёрдугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байсан. Ер нь хоёрдугаар сард бороо орох нь маш ховор тохиолдол” гэлээ.