Монгол Улсад оруулж ирсэн КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх мэдээллийг хүргэж байна

Монгол Улсад оруулж ирсэн КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх мэдээллийг хүргэж байна

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор Т.Хонгорзул Монголд орж ирсэн КОВИД-19 вакцины талаарх мэдээллийг хүргэж байна.

Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Монгол Улсад гурван төрлийн вакциныг оруулж ирээд байна. Үүнд:

  • AstraZeneca Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакцин
  • Хятадад үйлдвэрлэсэн Sinopharm вакцин
  • ОХУ-д үйлдвэрлэсэн SputnikV вакцин багтана.

AstraZeneca, SputnikV Векторийн вакцинд хамаарагддаг. Sinopharm вакцин идэвхгүйжүүлсэн вакцинд тооцогддог. Коронавирусийн үүсгэгчээс ялгаж авсан эдгээр вакцины бэлдмэлүүд нь тус бүрдээ давуу ба сул талтай.

Идэвхгүйжүүлсэн вакциныг уламжлалт аргаар гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, Коронавирусийн үүсгэгчээс тодорхой бүтцийн хэсгийг цэвэршүүлж, идэвхгүйжүүлж бэлдсэн вакцин юм.

Векторийн вакцин гэдэг нь коронавирусийн генийг зөөгч вируст суулгадаг. Энэ нь дархлааны эсэд маш хурдан танигддаг. Вакциныг үйлдвэрлэсэн арга нь ялгаатай ба үйлчилгээ нь ч мөн өөр байх нь. Эдгээр вакцинуудыг хоёр тунг хийлгэдэг. Энэ нь дархлааны хариу урвалтай хамаатай.

Вакциныг хоёр тун хийж байгаагийн учир:

Хүний биед эхний тунг хийсний дараа хоёр төрлийн урвал үүснэ. Эхнийх нь төрөлхийн дархлаа. Хоёр дахь нь өвөрмөц дархлааны урвал юм. 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Энэ нь өвөрмөц дархлааны урвалыг хүчтэй болгодог. Үүнээс улбаалж вакциныг 2 тунгаар хийдэг.

БИЧЛЭГ: