ЭМЯ: Өнөөдөр 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ: Өнөөдөр 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн байдлаар ковид-19-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа хэмээсэн юм. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2249 буюу халдвар авсан өвчтөнүүдийн 77 хувь нь эдгэрээд байна.

  • ХӨСҮТ
  • Цэргийн төв эмнэлэг
  • Эх, нярай, эмэгтэйчүүдийг 2-р төвд нийт 643 хүн эмчлүүлж байна.

Өнөөдөр 41 тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 2907 боллоо. Бүртгэгдсэн 41 тохиолдлын 40 нь Улаанбаатар хотоос, 1 нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүн байна.