Төрийн албан хаагчийн тоо 40 мянгаар нэмэгджээ

Төрийн албан хаагчийн тоо 40 мянгаар нэмэгджээ

УИХ-ын сонгуулийн дараа 10-20 мянган төрийн албан хаагч цомхтголд өртдөг. Харин халагдсан Төрийн албан хаагчдын ажлын байран дээр 2 дахин хүн нэмэгдээд ороод ирдэг гэхэд болно. Үүнийг илэрхийлэх нэгэн баримт нь 140 мянга байсан Төрийн албан хаагчийн тоо өнөөдөр 181 мянга болчхоод байна. 2016 оны Сонгуулийн дараа 20 мянган төрийн албан хаагчдыг ажлаас хална гэдгээ эрх баригч МАН-ын нөлөө бүхий удирдлагууд мэдэгдсэн. Үүнийгээ ч хэрэгжүүлж төрийн албан хаагчдыг ажлаас халах ажлаа үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар 10 мянга орчим хүн төрийн албанаас халагдсан гэх мэдээлэл бий. Халагдсан иргэн бүрт 6 сарын цалингийн хэмжээний тэтгэмж өгдөг. Энэ нь эргээд л Төрийн санхүүд дарамт болж байна.

 

10 жилийн дотор 3 сонгуулийн хугацаа болж өнгөрчээ. Энэ бүх хугацаанд Төрийн албан хаагчийн тоог 40 мянгаар нэмэгдүүлж, сонгууль бүрийн дараа 10-20 мянган хүнийг Төрийн албанаас халж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөн байна. Ингээд тооцох юм бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг зөвхөн төрийн албан хаагчдын халаа сэлгээнд үр дүнгүй зарцуулсан байх магадлалтай гэнэ. Өнөөдөр Монгол улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-аас 440 сая ам доллар зээлэх гэж байна. Гэтэл дотооддоо хэмнэлтийг зөв хийж, төрийн албан хаагчдын тоог хасч чадах юм бол энэхүү зээлэх мөнгөн урсгалыг гаргаж ирэх боломжтой. Гэвч үүнийг эрх баригч нам хийхгүй байна. Тэд зөвхөн өөрийн намын нэр хүнд, дараагийн сонгуулийн боломжоо л харж ойрын зайд гүйх гэж байна.