Сураггүй алга болсон гурван хүүхдийг эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон гурван хүүхдийг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн есдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

Энэ талаар ар гэрийнхэн нь дуудлага өгч мэдэгдсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид тухайн өдрийн 21:30 цагт дуудлагыг хүлээн авсан бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн нь Д (4 настай эрэгтэй), Д (4 настай, эрэгтэй), Т (4 настай, эрэгтэй) нарыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.