Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, оны эхний хоёр сард нүүрс, зэсийн баяжмалын экспорт өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 21-ний байдлаар, зэсийн баяжмал 194,4 мянган тонныг экспортлож 15,2 хувиар өсжээ. Мөн нүүрсний экспорт 43 хувиар өсөж, 3.9 орчим сая тонн хүрчээ. Үүнтэй холбоотойгоор экспорт, импортын зөрүү болох барааны данс 160.1 сая ам.долларын ашигтай гарчээ.
Оны эхний сард төлбөрийн тэнцэл 160.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хэдий тийм боловч урсгал дансны алдагдал огцом буурч, 30.6 сая ам.доллар болсон байна.