Мотоциклын хөдөлгөөнийг орон нутагт хориглоно

Мотоциклын хөдөлгөөнийг орон нутагт хориглоно

Сар шинийн өдрүүдэд хөдөө орон нутагт согтуугаар мотоцикл унаж амь насаа эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд зарим орон нутагт баяр ёслолын өдрүүдэд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон шийдвэрийг гаргаж эхэлжээ. Ялангуяа мотоцикл нь техникийн шаардлага хангаагүй нөхцөлд унахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Хамгаалалтын малгай өмсөхгүйгээр мотоцикл унаж яваад амь насаа алдах эрсдэл элбэг тохиолдог байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд айл хэсч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл унаж хөдөлгөөнд оролцон амь насаа эрсдэлд оруулдаг байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж, аюулаас хол өнгөрөхийг замын цагдаагийн газраас анхаарууллаа.