Фитнест зориулсан 500 тэрбум төгрөг төсөвлөөгүй

Фитнест зориулсан 500 тэрбум төгрөг төсөвлөөгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наядыг зарцуулж эдийн засгаа аврах хөтөлбөрийг санаачлан танилцуулсан билээ. Засгийн газраас 3 жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх уг хөтөлбөр дотор залуучуудыг ажлын байраар хангах тухай заалт орсон. 

Гэтэл өчигдрөөс эхлэн залууст зориулж 500 тэрбум төгрөгийг фитнест зарцуулна. 2 сарын хугацаатай залуус фитнест явсан нөхцөлд хөнгөлөлт эдлүүлнэ хэмээн цуурхал тараад байна. 

Энэхүү цуурхал нь үнэн эсэх дээр эргэлзэх хэсэг байсан ч итгэх хэсэг нь илүү байх шиг байна. 

Иймээс 500 тэрбум төгрөгөөр залуусыг фитнест хамруулах эсэх нь үнэн юм уу гэдэг асуултыг холбогдох газруудад тавив. 

Ерөнхий сайдын ажлын албанаас энэ талаар асуухад фитнест залуус явуулна гэж Ерөнхий сайдын ажлын албаны санхүүжилтэнд тийм мөнгө байхгүй. Ор үндэслэлгүй худал үг гэдэг тайлбар өгөв. 

Холбогдох яамдаас энэ талаар тодруулахад аль я яаманд 500 тэрбум төгрөгөөр фитнест хөнгөлөлттэйгээр залуусыг хамруулах, фитнесийн зардлыг хөнгөлөх тухай үг өгүүлбэр байхгүй гэдэг тайлбарыг өглөө. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудсандаа энэ тухай нийтэлсэн байна. Тэрээр залуусыг ажлын байранд дэмжлэг үзүүлэх 500 тэрбум төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хуваарилсан. Түүнээс өөр мөнгө байхгүй. Фитнест залуусыг хамруулахад хөнгөлөлт үзүүлнэ гэдэг яриа болоогүй гэж тайлбар өгчээ. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн мэдэгдэл

https://www.facebook.com/bolortuya.chuluunbaatar1/posts/3999959663357379