Монгол улсад ковид-19ын эсрэг дархлаажуулалтыг ажил эхлээд хэд хонож байна. 2021 оны 2 дугаар сарын 23 өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцин тариулсанаар дархлаажуулалт эхэлсэн билээ.
Үүнээс хойш Эрүүл мэндийн салбарын эмч ажилтан вакцинжуулалтанд хамрагдаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 9000 орчим эрүүл мэндийн салбарын эмч нар вакцинжуулалтанд хамрагдсан гэдэг тоо мэдээлэл байна. Шинэ төрлийн вакцин учраас эрүүл мэндийн салбарынхан шуурхай, шууд бөөнөөр нь тарихаас түр татгалзаж, тариулах хүний сэтгэл санаа тайван байгаа нөхцөлд вакцинжуулалтыг тарьж буй гэнэ. Иргэдийн хувьд вакцинжуулалт удаашралтай байна гэх шүүмжлэл байгаа боловч салбар яамны зүгээс яарах асуудал биш. Эрсдлийг тооцож, илүү алхам хийхгүйгээр алдаа гаргахгүйг хичээж буй үйлдэл гэдэг тайлбарыг өгч байгаа юм.
Эрүүл мэндийн салбарын 14 мянган иргэнд нэн яаралтай горимоор вакцин тарина. Харин үлдэж буй 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтанд удахгүй вакцин тарих ажил хийгдэх юм.
Угтаа вакцинжуулалтад хамрагдах шат дарааллыг дараах байдлаар гаргасан.
ЗОРИЛТОТ ХҮН АМ |
Хамрагдах хүн амын тоо | Нийт хүн амд эзлэх хувь | |
1 | Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид | 56.047 | 1.7% |
2 | Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) | 52.750 | 1.6% |
3 | 50-аас дээш насны хүн ам | 583.545 | 17.7% |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэд | 230.781 | 7% |
5 | Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) | 276.937 | 8.4% |
6 | Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) | 65.937 | 2% |
7 | Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт) | 329.687 | 10% |
8 | Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид | 69.234 | 2.1% |
9 | Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам | 313.202 | 9.5% |
1.978.120 | 60% |
Одоогоор Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдад ч вакцинжуулалт хийгдэж дуусаагүй байгаа. Хоёрт эрэмбэлэгдсэн хариу арга хэмжээний баг буюу онцгой, цагдаа гэх мэт салбарынханд хэзэээ хийх нь тодорхой бус байна. Ийм байхад УИХ-ын гишүүд оочер дайран яаралтайгаар вакцин тариулах юм гэнэ. Ичих булчирхай гэж байхгүй улс төрчид өөрсдийнхөө амин хувиа хичээхээс өөр эд шид тэдэнд алга даа.
Харин ч хамгийн сүүлд бид тариулая, эсвэл тэртээ тэргүй дугаарлалт нь болохоор тариулая гэхийн оронд түрүүлээд бид тариулчихая гэж байгаа нь үнэндээ гутамшиг юм.