Увс аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, "Нисэхийн 60 айл" байранд гэр тусгаарлалтад орсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр коронавирус илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Иймд уг иргэний ойрын хавьтлыг тодорхойлж тусгаарлан шинжилгээ авахаар Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг өчигдөр тус аймгийн онцгой комиссоос гаргасан юм. 
Одоогийн байдлаар Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний шөнийн 23:00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 3-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлаад байна. 

 

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ