Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байна. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 24 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх нийт дуудлагын 151 буюу 38.7 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх асуулт, хүсэлт эзэлж байна. Харин дуудлагын 69 буюу 17.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын явцтай танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.
Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 1800-1200 тусгай дугаараар гуравдугаар сарын 3-ны өдөр нийт 27 өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс ес буюу 33.3 хувийг шийдвэрлэсэн бөгөөд 18 буюу 66.7 хувь нь судлагдах шатандаа байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс