COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан хүний гар утсанд дараагийн тунгаа хэзээ хийлгэх талаар мэдээлэл очно
Коронавирусийн вакцинжуулах үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулахад дайчлагдах эмч, мэргэжилтнүүд болон бусад зорилтот бүлгийн хүмүүсийг одоогоор вакцинд хамруулж байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма онцлов.
Өнөөдрийн байдлаар 13,200 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад буй.
Вакцин хамрагдсан хүмүүсийн 9,500 орчим нь эрүүл мэндийн ажилтан, тэр дундаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад оролцох эмч, мэргэжилтнүүд байна.
Мөн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багуудын 2,600 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.
Түүнчлэн "Одоогоор вакцинжуулах үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулахад дайчлагдах эмч, мэргэжилтнүүд болон бусад зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.
Вакцинд хамрагдсан иргэдийн гар утсанд дараагийн тунг хэзээ хийлгэх талаарх мэдээлэл болон цахим бүртгэлийн программ мессежээр очиж буй бөгөөд уг программд иргэд нэвтэрч вакцины дараах хариу урвалаа бүртгүүлэх хэрэгтэй.
Уг программаар дамжуулж иргэд вакцины дараах хариу урвалын мэдээллийг авах боломжтой" гэдгийг хэллээ.