Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил ирлүүлсний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна. Харин машин жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.