"Улаанбаатарт амьдарч буй нэг сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна"

"Улаанбаатарт амьдарч буй нэг сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна"

Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Энэ цаг мөчөөс эхлэн халдварын голом болсон Улаанбаатар хотод амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулалтад хамруулна. Орон нутагт амьдарч буй иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулна. Өнгөрсөн хугацаанд халдварын эсрэг ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллгын 15 мянга гаруй албан хаагчдаа вакцинжууллаа. Ирэх долоо хоногоос олон хүнтэй харилцдаг худалдаа, үйлчилгээний салбарын 40 гаруй мянган иргэнээ вакцинжуулна. Мөн нийтийн тээвэр болон такси үйлчилгээний компанийн 7000 орчим жолооч нарыг дархлаажуулна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс боловсролын салбарт ажиллаж байгаа иргэдээ гуравдугаар сарын 15-наас вакцинжуулна. Улаанбаатарт боловсролын салбарт 45 мянган албан хаагч ажилладаг. Одоо Засгийн газарт ээлжит бус хуралдаанд вакцинжуулалтын өргөн хүрээний төлөвлөгөөгөө танилцуулж батлуулна" гэлээ.