Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 19 хүний амь насыг галын аюулаас аварчээ.
Гуравдугаар сарын 6-ны буюу өнөөдөр 08:54 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар байрны 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны 1 орц бүхэлдээ утаанд автаж, гал гарч байжээ.
Алба хаагчид утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргаж амь насыг авран хамгаалсан бөгөөд эдгээр иргэд дунд 5 сараас 13 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.