Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам орон нутгийн цагаар өнөөдөр өглөө шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунгаа хийлгэжээ.
Тэрбээр Дарамсала хотын Зонал эмнэлэгт гуравдугаар сарын 6-ны өглөө вакцин хийлгэсэн бөгөөд вакцин хийлгэхэд дэмжлэг үзүүлсэн Энэтхэгийн Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.