Засгийн газрын ээлжит бус хуралдааныг гуравдугаар сарын 8-нд 09:00 цагт хийхээр боллоо. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ийнхүү ээлжит бус хуралдааныг зарласан болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Өнөөдөр үдээс хойш УДЭТ-ын үзвэртэй холбоотойгоор халдварын тохиолдол 54-ээр нэмэгдсэн. Гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд тоглосон Анна Каренина жүжгийг 900 гаруй хүн үзээд байгаа бөгөөд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдах болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд буй.
Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор маргааш болох бүх тоглолт, үзвэр үйлчилгээг цуцлах саналыг гаргаад байгаа юм.