Нийслэлээс Архангай аймагт очсон иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтад байна

Нийслэлээс Архангай аймагт очсон иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтад байна

Нийслэлээс Архангай аймаг руу зорчих иргэдийг PCR шинжилгээний баталгаат хариуг үндэслэн нэвтрүүлэх бөгөөд долоо хоногийн гэрийн тусгаарлалтад байна гэж тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Нийслэлээс тус аймагт зорчих иргэд:

  • 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө. 
  • Гэрийн тусгаарлалтын хугацаа 7 хоног байх бөгөөд зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. 
  • Ажил сургууль, олон нийтийн газраар явахгүй байх, зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ