УДЭТ-аас халдварын шинэ голомт илэрч, 54 тохиолдол батлагдсан тухай бид мэдээлсэн. Үзвэр үйлчилгээ, буяны ажил, цайллагатай холбоотой халдварын тархалт нэмэгдэж байгаа тул Нийслэлийн онцгой комиссоос ойрын өдрүүдэд товлогдоод буй урлагийн тоглолт, үзвэрүүдийг түр хойшлуулах, цуцлах санал гаргалаа.
Улсын онцгой комиссоор энэ асуудлыг хэлэлцэж Засгийн газарт танилцуулах юм. Өнөөдөр 9 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдаад байна.