Архангай аймагт халдвар авсан иргэний ойрын хавьтлуудын шинжилгээ СӨРӨГ гарлаа

Архангай аймагт халдвар авсан иргэний ойрын хавьтлуудын шинжилгээ СӨРӨГ гарлаа

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн КОВИД-19 халдвартай нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.

Гэвч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул цаашид ойрын хавьтлын иргэд болон нэмж шинжилгээнд хамрагдах нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийн шинжилгээг дахин давтан хийж байна гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Одоогийн байдлаар Чулуут сумын орох гарах бүх хөдөлгөөнийг хааж, Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг Чулуут сумын голомтод асуумж тандалт хийн, сорьц цуглуулах ажил үргэлжилж 2-р хавьтал тогтоох тандалтууд хийж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ