Ковид19-ын халдварын эсрэг вакцинжуулалтад дэлхийн 300 сая гаруй хүн хамрагдсан нь бүх хүн төрлөхтний 3,8% болжээ. Тодруулбал, 301,4 сая хүн вакцин хийлгэсэн байгаа нь бүх халдвар авагчдаас 2,5 дахин их байна. Вакцин нийлүүлэгдсэн орнуудаас таван орон вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Үүнд, 90 сая хүнээ тарьсан АНУ, 52,5 сая тарилгатай Хятад, Британийн арлуудад 23 сая, Энэтхэгт 20,7 сая, Бразилид 10,6 сая хүн тус тус тариулжээ.
Үүний зэрэгцээ, хүн амынхаа 97 хувийг вакцинжуулсан Израиль, 84,5 хувийн тарилгатай Сейшалийн арлууд, 65 хувийг вакцинжуулсан АНЭ гурав хамгийн өндөр вакцинжуулсан орнуудын тоонд орж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын салбарын дарга Ханс Клюгге нийтийн дархлалтай болоход дэлхийн хүн амын 70%-ийг тарих ёстойг нэгдүгээр сард мэдэгдэж байлаа. Цар тахлыг зогсоохын хувьд эрсдлийн үндсэн бүлгүүдийг тарилгад хамруулах шаардлагатайг тэр онцолсон байв.
Bloomberg агентлаг бичихдээ, Европын холбоо вакцинжуулалт удааширснаас 50–100 тэрбум евроны алдагдал амсч байна гэлээ. Вакцинжуулалт удааширснаар эдийн засгийн сэргэлт муудсан төдийгүй сүүлийн гурван долоо хоногт Европоос хөрөнгийн урсгал гадагшлах нь ихэсчээ.