МУГЖ Г.Золбоот нь сайхан хүүхэнд "нугасгүй" ч эхнэртээ үнэнч 24 баримт

МУГЖ Г.Золбоот нь сайхан хүүхэнд "нугасгүй" ч эхнэртээ үнэнч 24 баримт

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат жүжигчин цол гардан авсан Г.Золбоотын талаарх сонирхолтой баримтыг танд эргэн сануулж байна. 

1. Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА Г.Золбоот 1989 онд УБДС-ийн кино драмын ангид элссэнээр түүний урлагийн хүн болох тэр дундаа жүжигчин болох гараа нь эхэлсэн гэж болно.

2.  Түүний ажил хөдөлмөрийн гараа “Армийн театр”-аас эхэлсэн гэдэг.

3.  Тэрбээр “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжгийн Жоу Чуны дүрийг бүтээж 2000 онд   шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм.

4.  Түүнээс хойш өнөөг хүртэл алтан тайзаа, дэлгэцийн урлагаа орхиогүй билээ.

5.  Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байсан бөгөөд урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдаа 40 гаруй дүр бүтээжээ.  Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь.

6.  Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 130 –аад дүрийг бүтээж, амилуулсан гэх юм билээ.

552929_421239564627562_2011920620_n7. Гэвч жүжигчин Золбоотыг ард түмэн  хошин урлагт тоглосноос театр, кинонд дүр бүтээх нь илүү зохидог гэцгээдэг.

8. 
Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал, “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа”  зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж “Овжин охид”, “Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан байдаг.

9.    Ихэвчлэн эерэг дүрд тоглодог түүнийг үзэгчид “Эерэг дүр”-ийн Г.Золбоот хэмээн нэрийдсэн билээ.

10.   
Жүжигчин хүн аль ч салбарт хөрвөж чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг тэрээр  сүүлийн 10-аад жил хошин урлагийн “Шилдэг өнгө” хамтлагт хүч үзэж буй.

317434_461052677312917_771278758_n11. Золбоот “Ойр дотны хүмүүс  маань намайг хошин урлагт тоглохоор хүмүүс инээхгүй байна. Кинондоо тогло” гэдэг ч миний бодлоор бол хүмүүс намайг тайзан дээр гарахаар инээгээд л байх шиг байдаг юм” гэж илэн далангүй ярьж суудаг нэгэн.

12.
  Түүнийг угийн л хүүхэмсэг, сайхан хүүхнээс “буцахгүй” Золбоот гэж нэрлэх нь бий. Тэгвэл тэрээр нэг хэсэг дуучин Ц.Мөнхсоёлтой нэр холбогдож байсан.

13. 
Гэвч энэ мэдээлэлд  Золбоот их л ундууцаж  бараг л Мөнхсоёлыг өөрөө энэ яриаг тараасан хэмээж байлаа.

14.  Мөн Мөнхсоёл ч ор үндэсгүй зүйл хэмээн эрс эсэргүүцсэн юм.

15.  Золбоот залуугаасаа л  Монголын сайхан эрчүүдийн тоонд багтдаг байсан. Одоо ч хэвээрээ.

16.   
“Хэдий сайхан хүүхэн харахгүй өнгөрч чадахгүй ч  өчнөөн жил ханилсан ханьдаа үнэнч хүн би” гэв.

17.  Жүжигчин маань мөн л төмөр хүлэг сонирхогчдын эгнээнд орно.  Түүний сольсон машинуудаас  хар бенз машиныг нь хүмүүс сайн мэдэх биз ээ.

18.  Тэрээр өөх алагласан маханд нугасгүй. Бүр цадчихсан мөртлөө сэтгэл нь ханадаггүй гэсэн шүү.

19.  Жүжигчин Золбоот эхнэр, 3 хүүхэдтэй.

22016_421239574627561_1734830327_n20.  Жүжигчин Г.Золбоотын эхнэр н.Мөнхтуяа  Дундговь аймгийн музейгээс ХIII зууны үеийн баатрын хөө хуягийг аваад  “алга болгочихсон” гээд эргүүлж өгөлгүй зургаан жил болсон гэх яриа нэг хэсэг гарч байсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ ярианаас болж түүний чих нэг хэсэгтээ л халуу дүүгсэн биз.

21.  Тэрээр шуналтай. Бүх хүмүүстэй шуналтай гэдэг үгийг ч хүлээн зөвшөөрдөг.

22.  Золбооттой холбоотой нэгэн цуутай онигоо бий. Тэрээр айлыг сүм гэж андуурч орж бурханд нь мөргөчихөөд гарч байсан тухай хөгжилтэй түүх юм.

23.
Дунд үеийн төлөөлөл гэж хэлж болох Өлзийхүү, Сарантуяа, Алтангэрэл, Бат-Өлзий гээд л бүгд л түүний дотны найзууд.

24.  Эцэст нь гэж хэлэхэд түүнийг сахал, үс нь ургасан түүхэн баатарлаг дүр “чимдэг”  гэсэн шүү.

Эх сурвалж: 24tsag.mn сайт  2013 он