Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал бүхий албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.
Уг албан бичигт дурьдсанаар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ мэдээлэлтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагаар шалгуулах арга хэмжээ авах саналыг ҮАБЗ-ийн гишүүний хувьд хүргүүлж байгаагаа илэрхийлсэн байна.