174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна

174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“COVID-19” цар тахлаас үүдэн Монгол Улсын боловсролын салбар олон бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь хичээлийн хоцрогдол. Ерөнхий боловсролын сургуульд нийт 650 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Иймд цаашид хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болон боловсролын салбарын цахим шилжилтийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байгаагаа салбарын сайд илэрхийллээ. Мөн боловсролын дунд, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсролын реформыг хийхэд та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцлов.