Дархан-Уул аймаг маргаашнаас эхлэн нийслэлээс ирсэн машиныг нэвтрүүлэхгүй

Дархан-Уул аймаг маргаашнаас эхлэн нийслэлээс ирсэн машиныг нэвтрүүлэхгүй

Дархан-Уул аймагт маргаашнаас авто тээврийн хөдөлгөөний түр журам мөрдөх болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарна. Нийслэлд вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирсэн иргэд, авто машинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас Дарханд ирэх иргэд асуумж бөглөөд нэвтэрнэ. Мөн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Гэхдээ тус аймагт маргаашнаас эхлэн хүүхдийн тоглооомын төвүүд, PC тоглоомын газруудыг нээх юм.