Цагдаагийн алба хаагчдыг гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчил, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор “Харилцаа, Хандлага” аяныг эхлүүлнэ.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын 2020 оны сахилга, ёс зүй, хариуцлагын өргөтгөсөн зөвлөгөөнийг улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах үеэр энэүү аяныг танилцуулжээ.
Зөвлөгөөнд нийт 52 байршлаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтнууд болон алба хаагчид оролцож сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, зарим нэгжээс авч хэрэгжүүлсэн сайн туршлагын талаарх мэдээллүүдийг танилцуулсан юм.