ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр Astrazeneca вакцины асуудлаар мэдээлэл өглөө.
ЭМЯ: Өчигдөр тусгаар тогтнолын ордонд 60 гаруй тохиолдол гарлаа гэсэн мэдээлэл бий. Тухайн байшинд
хавьтал болсон хүнтэй ойр байсан хүн ороод гарсан. Халдвар илэрсэн гэдэг нь худлаа. Астразенека
вакцины асуудлаар манай улс бодит мэдээллийг судлах ажлыг ЭМЯ, эрдэмтэд нийлж эхлүүлээд байна.
Европын найман улсад энэ вакциныг түр хойшлуулж цусны бөөгнөрөл вакцинаас болж үүсгэж байна уу,
өөр шалтгаанаас үүсч байгаа эсэхийг судлахаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна. ДЭМБ-аас дэлхийн
найман улсад болоод байгаа үйл явдалтай холбоотой вакцинаас болж байгаа эсэхийг шалгахаар
ажиллаж эхэлсэн.