НОК: Өнөөдрөөс Улаанбаатар хотод хүн тээврийн хөдөлгөөнийг 23.00-06.00 цагийн хооронд хязгаарлана

НОК: Өнөөдрөөс Улаанбаатар хотод хүн тээврийн хөдөлгөөнийг 23.00-06.00 цагийн хооронд хязгаарлана

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

Улсын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиулсан. Улбар шар түвшний дэглэмд 2021 оны 3-р сарын 15-ны 06.00 цагаас 3-р сарын 28-ны 06.00 цаг хүртэл шилжин ажиллах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотой нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа олон нийтэд танилцуулав.

Захирамжид:

  • 3-р сарын 15-ны 06.00 цагаас эхлэн Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд 07.00-22.00 цагийн хооронд ажиллуулна.
  • Улаанбаатар хот дотор хүн тээврийн хөдөлгөөнийг шөнийн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд бүрэн хязгаарлана. Хязгаарласан цагт эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ, шөнийн нислэг, тусгай зориулалтын техник хэрэгслүүд зорчино. 

  • Халдвар бүртгэгдсэн газар болон халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг албажуулж тогтоох, үүнтэй уялдуулан шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллана. 

  • Хөдөө орон нутаг руу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажлаар явах, шаардлагатай ачаа тээвэрт /хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн хэрэгсэл, бусад/хүргэх зэрэг зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариунд үндэслэн гаргана.
     
  • Хөдөө орон нутаг руу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажлаар явах, шаардлагатай ачаа тээвэрт /хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн хэрэгсэл, бусад/хүргэх зэрэг зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариунд үндэслэн гаргана.
     
  • Халдвар бүртгэгдсэн газраас PCR шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримталж оруулах, маршрутын бус хөдөлгөөнийг хяналтдаа авч, хөдөлгөөнийг хязгаарлана.

    -Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулахгүйгээр нийт албан хаагчдын 30 хүртэлх хувийг оффист, бусад албан хаагчдыг зайнаас ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх. 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн болон хувийн байгууллагын удирдлагуудад зөвлөж байна. 
  • Хөдөө орон нутгийн харьяалалтай иргэд PCR шинжилгээний хариугаа үзүүлээд, нутаг буцахад хязгаарлалт тогтоохгүй. Мөн Улаанбаатар хотын оршин суугч иргэн орон нутгаас ирэхэд хязгаарлалт тогтоохгүй гэсэн шийдвэрийг УОК-оос гаргасан.